2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Шархад дэд төвийн S27-5 талбарт олон улсын EDGE ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн барилга угсралтын дараах аудитын шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг аудитыг EDGE, Greenship, LEED зэрэг олон улсын тогтвортой хөгжлийн барилгын стандартаар мэргэшсэн зөвлөхаудитор Сартио Пракоза биечлэн ирж төслийн багийн хамт хийж гүйцэтгэв.
Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-аас хэрэгжүүлдэг EDGE систем нь ногоон барилгыг дараах үндсэн 3 шалгуураар үнэлдэг.
Эрчим хүчний хэмнэлт
Усны зохисцтой хэрэгцээ ба хэмнэлт
Байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгч багатай барилгын материал
Барилга угсралтын дараах аудит амжилттай хийгдсэнээр S27-5 талбарт баригдсан 110 айлын ногоон орон сууцны барилга Монгол улсад анхны албан ёсны EDGE гэрчилгээ бүхий орон сууцны барилга болох юм. 2026 оны IV улиралд EDGE аудитын дүгнэлт эцэслэн гарч олон улсын ногоон барилгын гэрчилгээг хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна.






