“Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвийн B15 талбарт баригдсан эхний ээлжийн 4 блок, 110 айлын ногоон орон сууцны EDGE гэрчилгээжүүлэлтийн аудит 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Олон улсын SGS компанийн EDGE аудитор Huu Thang Ho аудитын шалгалтыг удирдан явуулж, барилгын эрчим хүч, усны хэрэглээ болон барилгын материалд шингэсэн эрчим хүч/нүүрстөрөгчийн бууралттай холбоотой үзүүлэлтүүдийг холбогдох стандарт, шаардлагын дагуу үнэлэв.
Олон улсын санхүүгийн (IFC)-ийн хэрэгжүүлдэг EDGE систем нь барилгын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг дараах үндсэн гурван үзүүлэлтээр үнэлдэг. Үүнд:
Эрчим хүчний хэмнэлт
Усны хэрэглээний зохистой байдал, хэмнэлт
Барилгын материалд шингэсэн эрчим хүч/нүүрстөрөгчийн бууралт
Тус аудит амжилттай зохион байгуулагдсан нь B15 талбарын ногоон орон сууцны EDGEгэрчилгээжүүлэх үйл ажиллагаанд чухал дэвшил болж байна.





