“Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Шархад дэд төв (S27-5) талбарт хэрэгжсэн эхний ээлжийн 🏠110 айлын 4 блок ногоон орон сууц нь зураг төсөл болон барилга угсралтын бүх шатанд олон улсын Ногоон барилгын стандартыг бүрэн хангаж Монгол улсад анхны EDGEстандартын гэрчилгээ бүхий орон сууцны барилга боллоо.
🌍Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацаас дэлхийн 150 гаруй улсад нэвтрүүлээд буй ♻️EDGE(Excellence in Design for Greater Efficiencies) систем нь эрчим хүч, усны хэрэглээ болон ашигласан барилгын материал гэсэн үндсэн 3 үзүүлэлттэйгээр ногоон барилга, байгууламжийн үнэлгээний жишиг аргачлал бөгөөд тухайн улс орны норм, стандартад заасан үзүүлэлтээс 20 хувиас доошгүй үр ашигтай байх шаардлага тавьдаг.
🏠Харин Шархад талбарын эхний ээлжийн 110 айлын 4 блок орон сууцны хувьд барилгын материалын биет үзүүлэлт 32%-аар бага, эрчим хүчний хэмнэлт 29%, усны хэрэглээ 35%-ийн хэмнэлтийн суурь үзүүлэлттэйгээр стандарт шаардлагыг хангаж “EDGE стандарт”-г хангасан Монгол улсын анхны орон сууц, үйлчилгээний барилга боллоо.





