Улаанбаатар хотын утааны гол бүс болсон Баянхошууны дөрвөн давхар, саарал фасадтай орон сууцууд баригдсан нь гэр хороолол дундаас тодорч харагдана. Орон сууц хоорондын зай том цэлгэр тэдний дөрвөн давхар тул газар хөдөлтөл тэсвэрлэх чадвар өндөр. Сургуулийн, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, Төрийн нэг цэгийн үйлчилгээ зэргийн ойр байршил нь хамгийн шуурхай үйлчилгээ авах боломжтойгоороо онцлог харагдав.

Орон сууцны тагтыг хэсгийг үүхэн хээгээр чимж, цонхыг нь шар, ногооноор буджээ. Бидний очиход орон сууцны гадна талбайн тохижилтын ажил ид өрнөж байв.
Иргэн Т.Болортуяа “Цаашдаа хотын гэр хорооллын орон сууцжуулах нь зөв гэж үзэж байна. Утаанаас эхлээд гэр хороололд амьдардаг иргэдэд олон асуудал тулгамддаг. Ялангуяа утаанаас маш их залхаж байна. Манайх 20 гаруй жил гэр хороололд амьдарч байна. Хэрвээ одоо амьдарч байгаа газраа үнэлүүлж, орон сууцанд орох боломжтой гэвэл хамрагдана” гэв.

Манай газар дараагийн элсний газар чөлөөлөлтөд хамрагдах юм байна. Орон сууцанд орох хүсэл тус газарт чөлөөлөгдөхөд хамрагдах юм байна. Манай газар дараагийн элсний газар чөлөөлөгдөх юм байна.

