logo

Ногоон орон сууцны зээлийг хамтран санхүүжүүлэх арилжааны банкууд сонгогдлоо.

"3 мин"2026.03.05Хэвлэлийн мэдээ
Ногоон орон сууцны зээлийг хамтран санхүүжүүлэх арилжааны банкууд сонгогдлоо.

Ногоон Орон Сууц Төсөл

2026.03.05-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм Ассет менежмент” ХХК арилжааны 7 банктай санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийг байгуулснаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбар төсөл”-ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцны барилгыг хамтран санхүүжүүлэх юм.

Article image

Тодруулбал, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй дээрх төслийг “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-гаар дамжуулан удирдаж, арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт олгоно. Энэ өдөр Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, М банк, Ариг банк, Капитрон банк зэрэг арилжааны 7 банктай санамж бичиг байгуулахдаа Монголбанкны зохистой харьцааны шалгууруудыг хангасан, ногоон санхүүжилтийг дэмжиж буй байдлыг үнэлж, хамтран ажиллахаар болсныг “Ди Би Эм Ассет менежмент” ХХК-ийн удирдлагууд онцолж байна.

Article image
Article image
Article image
Article image
Article image
Article image
Article image