Азийн хөгжлийн банкны Орлогч захирал Роландо Тунгпалан, Захирлын зөвлөх Таня Реал, Хот байгуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Раушан Маматкулов, Дэд бүтэц хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Б.Туул нарын бүрэлдэхүүнтэй удирдлагын баг 2026 оны 5 дугаар сарын 19-ны өдөр “Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл” (АHURP) болон “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл” (GADIP)-ийнбүтээн байгуулалттай танилцаж, төслийн хүрээнд баригдсан Спорт цогцолборын барилга угсралтын ажлыг газар дээр нь үзэж сонирхов.
Мөн энэ үеэр Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогцол болон Ногоон орон сууц төслийн архитектор П.Сүрэнжав нар төсөл хэрэгжилтийн явц болон цаашдын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцууллаа.











