logo

Гүйцэтгэгч байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.

"2 мин"2026.03.10Хэвлэлийн мэдээ
Гүйцэтгэгч байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.

УБ Ногоон Орон Сууц Төсөл

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн Баянхошуу дэд төвийн 226 айлын, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгчид болон тус хоёр талбарын гадна инженерийн шугам сүлжээ, авто зам, гадна тохижилт, автоматжуулалт, нарны хавтангийн угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Article image
Article image
Article image

Уулзалтад Төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК, “Таван Орд” ХХК, “Баганат Орд” ХХК, “Тамга Уул” ХХК, “Батс Өргөө” ХХК, “Титан Товер Констракшн” ХХК, “Эс Энд Эй Трейд” ХХК, “Эрчимт Цамхаг” ХХК, “Дэд Бүтэц Консалт” ХХК, зураг төслийн зохиогч “Классик Хаус” ХХК, “Скайлайн Дизайн” ХХК-ийн төлөөлөл оролцов.