
Шархад дэд төв
Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд Шархад дэд төвд нийт 4.2 га талбайд 338 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг бүтээн байгуулж, ашиглалтад оруулах бэлтгэл ханган ажиллаж байна. Баянзүрх дүүргийн, Шархадны 19 дүгээр хороо, S27-5 талбарын 1.2 га газар, S27-2 талбарын 1.8 га газар, S25-6 талбарын 1.2 га газар тус тус төлөвлөсөн.
Шархад талбарын байршлын схем









Шархад дэд төв, S27-5 нэгж талбарын 110 айлын Ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг дотоодын “Нутгийн буян групп” ХХК гүйцэтгэж, S27-2 нэгж талбарт баригдаж буй 228 айлын Ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг дотоодын “Тамга Уул” ХХК, “Хангай Энержи” ХХК-ий түншлэл, “Титан Таур” ХХК, “Батс Өргөө” ХХК гүйцэтгэж байна.
БАЯНХОШУУНЫ ТАЛБАРУУДЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ
| Талбар | ПРОГРЕСС |
|---|---|
| S27-5 | 99.99% |
| S27-2 /A,B,E,F блок/ | 56.48% |
| S27-2 /C, D блок/ | 36.30% |
| Цахилгааны 1-р хэлхээний ажил | 28.6% |
