
Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвд нийт 4 га талбайд 336 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг бүтээн байгуулж, ашиглалтад оруулах бэлтгэл ханган ажиллаж байна. СХД-ийн 9-р хороо, В15 талбарын 1.6 га газар, В13-1 талбарын 1.2 га газар, В13-2 талбарын 1.2 га газар тус тус төлөвлөлт хийгдсэн.









Баянхошуу дэд төвийн B15 талбарт баригдсан, эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орсон. Тус барилгын ажлыг дотоодын “Сити Ландмарк” ХХК болон “Хаппи Бьюлдинг” ХХК-ийн түншлэл, мөн “Цамхаг констракшн” ХХК болон “Содон номин констракшн” ХХК-ийн түншлэлүүд гүйцэтгэсэн бол гадна тохижилт, авто замын ажлыг “Нано экологи” ХХК хийж гүйцэтгэсэн.
В13-1 нэгж талбарын 150 айлын Ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг “Хөх бүрдний эх” ХХК, “Таван-Орд” ХХК гүйцэтгэж байгаа ба В13-2 нэгж талбарт баригдаж буй 76 айлын Ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг “Баганат орд” ХХК гүйцэтгэж байна.
