Нийгмийн хамгаалал
Төсөл нь Азийн Хөгжлийн Банкны жендэрийн зорилтын хүрээнд “Төслийн бүх үе шатад жендэрийн ойлголтыг нэвтрүүлж, эрх тэгш байдлыг хангуулах” ангилалд хамаардаг ба Төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний хүрээ /Design Monitoring Framework/ буюу төсөл дуусахад хүрэх 22 үр дүнгийн 6 нийгэм, жендэрийн зорилт байна.
Эко хорооллын ашиглалт, засвар үйлчилгээний үед бий болох ажлын байрнуудад нийт 3000 хүн/сар бий болгох, үүнээс 30% нь эмэгтэйчүүдийг ажиллуулна.
Төслийн бүтээн байгуулалтын явцад бий болох 15,000 хүн/сар ажлын байрнуудын 30% нь эмэгтэйчүүдийг ажиллуулна.
Ногоон орон сууцны зээлийг 1,000-аас дээш олгож, зээлдэгчдийн хамгийн багадаа 25%-ийг эмэгтэйчүүд байхаар төлөвлөсөн.”
Эко хороололд байрлаж буй бизнесүүдийн хамгийн багадаа 40% нь эмэгтэй удирдлага/хамтран удирдлагатай байна.
Төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн бүтээн байгуулалтын явцад бий болох 60,000 хүн/сар ажлын байрнуудын 30% нь эмэгтэйчүүдийг ажиллуулна.
Эко хороололд байрлаж буй бизнесийн 40% нь чадавх бэхжүүлэх сургалт/амьжиргааг дэмжих хөтөлбөрт хамрагдана. Үүнээс 40 хувь нь эмэгтэйчүүд байж, 15% нь эмзэг бүлгийн иргэд байна.
Мөн Монгол Улс АХБ-тай байгуулсан 3695 зээлийн хэлэлцээрт төслийн нэгж нийгмийн болон хамгааллын шаардлагуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Үүнд:
Азийн хөгжлийн банкны нийгэм жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсөв болон хүний нөөцийг гаргах.
Тендерийн баримт бичиг болон ажлын гэрээнд нийгмийн ажлыг гүйцэтгэх төсвийг багтаах.
Төслийн нийгэм, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тус төлөвлөгөөний зарим ажлыг гүйцэтгэгчийн гэрээнд зааж өгөх мөн компани бүр хөдөлмөрийн хууль журмыг мөрдөх.
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг хориглох, ажлын байр, ажлын орчинд ялгаварлан гадуурхалгүй, эвлэлдэн нэгдэхийг дэмжих.
Ажилчдад болон ойр орчмын иргэдэд бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх сургалтыг хийж, хэрэгжилтийг нийгэм, жендэрийн хөндлөнгийн тайлангийн хамт АХБ-д тогтмол хүргүүлэх үүргүүд хүлээдэг.
Дээрх төслийн хүрэх үр дүн, шаардлагын дагуу төслийн нийгэм, жендэрийн баг АХБ-ны Нийгэм, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 17 арга хэмжээ, 28 зорилт үзүүлэлт болон УАНС-ийн Нийгэм, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 19 арга хэмжээ, 23 зорилт үзүүлэлтэд хүрэх, цаашлаад төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн нийгэм, жендэрийн төлөвлөгөөг батлуулах, хэрэгжилтийг хангуулах үүргийг хүлээж, ажиллаж байна.
Төслийн нийгэм, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд жил бүр тогтмол хийгддэг ажлууд:
Барилга, бүтээн байгуулалтын ажилд оршин суугчдын оролцоог хангасан хяналт тавих бүлгэмийг сургаж бэлдэх, хяналтын үйл ажиллагааг тогтмол хийх, талбарын иргэдийг хамруулах.
Төслийн бүтээн байгуулалтын явцад бий болох ажлын байруудад талбарын иргэдийг зуучлах, шаардлагатай тохиолдолд мэргэжил олгох богино хугацааны сургалтад иргэдийг хамруулах.
Эмэгтэйчүүдийн орон сууц ба хөрөнгө өмчлөх болон хамтран өмчлөх эрхийг дэмжихэд чиглэсэн жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй кампанит ажлыг зохион байгуулах, эмэгтэйчүүдэд эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар ойлголт мэдээлэл өгөх.
Талбарын ойролцоо үйл ажиллагаа эрхэлдэг ЖДҮ болон бичил бизнесийн үйл ажиллагааг дэмжих сургалт, дэмжлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах.
Хүлэмжийн аж ахуй эрхлэлтээр амьжиргааг дэмжих боломжтой өрхүүдийг чадавхжуулах зэрэг ажлууд орж байна.
Нэмэлтээр
Төслийн шинэчлэгдсэн нийгэм, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн нийгэм, жендэрийн үйл ажиллагааны шаардлага
