Сайн дураар газар солилцох
Төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвүүдэд сайн дураар газар солилцох механизмын хүрээнд хэрэгжинэ.
Сайн дурын үндсэн дээр газраа солилцох үйл явц Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхэд Засгийн газар хяналт тавьж, иргэдийн оршин суугаа газар, орон сууц, өмчлөлийн талбай, хашаа, барилга байгууламжийг албадан нүүлгэн шилжүүлэх, тухайн газар нутагт дахин амьдрах боломжгүй болох, амьжиргааны эх үүсвэр, бизнес эрхлэх боломж, ажлын байр, орлого, газрын ашиглалт, үйлчилгээ авах боломж зэрэгт өөрчлөлт орж, эдийн засгийн хохирол амсах нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж анхаарч ажиллана.
Засгийн газраас дараах үйл ажиллагаанд хяналт тавина
АХБ болон НЗДТГ-ын харилцан тохиролцсон Сайн дурын үндсэн дээр газар солилцох төлөвлөгөөний дагуу нөхөн олговрыг нөлөөлөлд өртсөн иргэдэд олгосон эсэх.
Өрхийн орлогын 10 шатлалын хамгийн доод 1-3 бүлэгт хамрагдах, газрын гэрчилгээгүй зорилтот бүлгийн өрхөд түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны сарын зардал нь (түрээсийн болон ашиглалтын төлбөрийг оруулснаар) тухайн өрхийн сарын орлогын 25 хувиас хэтрэхгүй байх.
Өрхийн орлогын 10 шатлалын дөрөв дэх шатлалаас дээш орлоготой газар эзэмших гэрчилгээгүй өрхийн түрээсийн, түрээслээд өмчлөх болон орлогод нийцсэн орон сууцны сарын зардал (түрээсийн болон ашиглалтын төлбөрийг оруулснаар) тухайн өрхийн сарын орлогын 30 хувиас хэтрэхгүй байх;
АХБ болон НЗДТГ-ын харилцан тохиролцсоны дагуу СДГСТ-г үндэслэн амьжиргаа дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт хяналт тавьж ажиллана.
Сайн дурын бус нүүлгэн шилжүүлэлт
Төслийн эко-хорооллын гадна талбайд дэд бүтэц байгуулахтай холбоотойгоор сайн дурын бус нүүлгэн шилжүүлэлт үүсэж болзошгүй тул АХБ-ны Хамгааллын бодлогын дагуу Нүүлгэн шилжүүлэлтийн хамрах хүрээг 2021 онд шинэчлэн баталсан.
Үүний дагуу Засгийн газраас дараах асуудлуудыг анхаарч ажиллах үүргийг хүлээж байна:
Сайн дурын бус газар солилцох зайлшгүй шаардлага үүсэх үед батлагдсан зураг төсөлд үндэслэн Нүүлгэн шилжүүлэлтийн хамрах хүрээний дагуу Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө (ГЧНШТ)-г боловсруулж, газар чөлөөлөх үйл ажиллагаа эхлэхээс өмнө АХБ-нд хянуулж, зөвшилцөхөөр хүргүүлнэ. Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг төлөвлөх, шинэчлэх, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг АХБ, НЗДТГ-ын хооронд тохиролцсон ГЧНШТ-нд тусгасны дагуу гүйцэтгэх шаардлагатай
Нөлөөлөлд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэлтийн үйл явцыг төлөвлөх, шинэчлэх, хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг бүх үе шатуудад мэдээллээр бүрэн хангана.
Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах нөхөн олговрыг батлагдсан төсөв, төслийн хуваарийн дагуу олгоно.
Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөнд дэх зардал төсөв, тооцооноос хэтэрсэн тохиолдолд аливаа нэмэлт зардлыг төслийн хуваарийн дагуу хангана.
Төсөл хэрэгжүүлэх нэгж болон хэрэгжүүлэгч агентлагууд нь ГЧНШТ-ний шинэчлэл, хэрэгжилтэд хяналт тавих, хариуцах албан тушаалтныг томилж, хагас жил тутамд дотоод хяналтын тайланг АХБ, НЗДТГ-т хүргүүлнэ.
Иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, гомдол хүсэлтийг бүртгэн авч, шийдвэрлэх механизмыг хэрэгжүүлнэ.
