
НОГООН ШИЙДЭЛ
Төслийн хүрээнд баригдаж буй орон сууцууд нь Монгол улсын БНбД 25-01-20 дагуу B ангиллын Барилгын эрчим хүчний гэрчилгээтэй мөн олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системийн шаардлагыг хангасан. Дээрх ногоон барилгын шаардлагуудыг хангаснаар стандарт барилгуудтай харьцуулахад төслийн барилгуудад дунджаар эрчим хүчний хэмнэлт 25%, усны хэмнэлт 20-25%, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25% тус тус үүснэ. Дээрх хэмнэлтүүдийг хийснээр оршин суугчид энгийн стандарт барилгаас ашиглалтын зардал багатай, илүү үнэ цэнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших боломжтой.
Тухайлбал дараах хэмнэлтүүд хийгдэнэ:
Эрчим хүчний хэмнэлт / Нэмэлт дулаалга: Нэг м² талбайд жилд 395 кВт.ц-аас 151 кВт.ц хүртэл дулааны хэрэглээг буурууллна (нэг орон сууцанд дунджаар 74 м² нэмэлт дулаалга
Нарны зайн хавтан: Нийт 2,371 кВт хүчин чадал бүхий 9,582 м² нарны зайн хавтанг барилгын дээвэр дээр суурилуулна.
Гэрэлтүүлэг: Эко хороололд эрчим хүчний хэмнэлттэй гудамжны гэрэлтүүлэг ашиглана.
Ухаалаг хяналтын систем: Халаалтын автомат тохируулагч, эрчим хүчний хэрэглээний хяналтын систем, сэргээгдэх эрчим хүчний удирдлага, барилгын хяналтын мэдрэгч, агаар шүүрч зэргийг нэвтрүүлнэ.
Жилд 142,000 тн CO₂e хүлэмжийн хийн ялгарал бууруулна. Үүнд:
Барилгын материалын эрчим хүч хэмнэлт: 42,105 тн CO₂e/жил
ТӨСЛИЙН ОРОН СУУЦУУД НОГООН БАРИЛГЫН ҮРЬДЧИЛСАН EDGE ГЭРЧИЛГЭЭГ АВСАН.
EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) үнэлгээний систем нь Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) боловсруулсан, хөгжиж буй орнуудад зориулсан ногоон барилгын үнэлгээний систем бөгөөд тухайн барилга нь эрчим хүч, ус, барилгын материалын хэрэглээг дор хаяж 20 хувиар бууруулсан тохиолдолд баталгаажуулалт олгодог систем юм. Төслийн Баянхошуу B15 талбарын 110 айлын орон сууц болон Шархад талбарын S27-2 талбарын 240 айлын орон сууцад зураг төслийн урьдчилсан EDGE гэрчилгээг хүлээн авсан.

Баянхошуу В15 талбарын 110 айлын үрьдчилсан EDGE гэрчилгээ

Баянхошуу B15 талбарын 110 айлын урьдчилсан EDGE гэрчилгээ

Баянхошуу B15 талбарын 110 айлын урьдчилсан EDGE гэрчилгээ

Баянхошуу В15 талбарын 110 айлын үрьдчилсан EDGE гэрчилгээ

Баянхошуу B15 талбарын 110 айлын урьдчилсан EDGE гэрчилгээ

Баянхошуу B15 талбарын 110 айлын урьдчилсан EDGE гэрчилгээ
НОГООН ОРОН СУУЦ БҮХИЙ ЭКО ХОРООЛОЛ НЬ ХҮРТЭЭМЖТЭЙ, ЖЕНДЕРИЙН ТЭГШ ОРОЛЦООНД СУУРИЛСАН.
Эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөлтийн шийдэл бүхий иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл болон аливаа үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. Хүн бүрд хүртээмжтэй төлөвлөлт нь:
Нийт төлөвлөлтийн 30% ногоон байгууламжтай
Орон сууцны нийтийн орон зай нь хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, нийт орон сууцны 10%-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцыг төлөвлөсөн.
Халтирахаас сэргийлсэн хавтан, резин шалавчийг айл бүрийн үүдэнд болон шатны эрмэгт төлөвлөсөн
Сүүдэр тусахгүй тоглоомын талбайн төлөвлөлт
Тоглоомын талбай, нийтийн талбайн ногоон байгууламж бүхий амрах сууц хэсэгт авто зам байхгүй
Хүүхдийн тоглох орчноос хол тамхи татах тусгай цэг
Нохой салхилуулах тусдаа орон зайтай
Олон нийтийн байгууламж нь өндөр настай, ХБИ болон хүүхэд аюулгүй явах налуу зам талбай, саадгүй зорчих орчинтой
Орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа үйлчилгээ, хүүхдийн өдөр өнжүүлэх зэрэг үйлчилгээг ойроос цогцоор авах боломж бүхий орон зай
Мэргэжлийн байгууллагын хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх болон оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ус, цахилгааны тоолуур нь айл бүрийн гадна талд төлөвлөлттэй
Явган болон зам талбай, олон нийтийн байгууламж нь хүн бүрд хүртээмжтэй төлөвлөлттэй.





Энерги хэмнэх нарны дэд бүтэц
Эко хорооллын барилгын дээврийн талбайн 22 хувиас багагүй талбайг ашиглан нарны цахилгаан үүсгүүр суурилуулах ба төслийн хэмжээнд нийт 9500 м2 талбай бүхий нарны цахилгаан үүсгүүр суурилуулна. Дээврийн нарны цахилгаан үүсгүүр нь сүлжээтэй зэрэгцээ ажиллаж өдрийн цагаар тухайн орон сууцны айлуудад эрчим хүчээ нийлүүлэх юм. Ингэснээр дундаж хэрэглээтэй айл өрхүүдийн цахилгаан хэрэглээний зардлыг 20 хүртэл хувиар хөнгөлнө. Төслийн хэмжээнд суурилагдсан нарны цахилгаан үүсгүүр нь жилд 2988 кВтцаг эрчим хүч үйлдвэрлэж 3296 тонн хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлнэ.

Энерги хэмнэх нарны дэд бүтэц / Нарны панел
БАЯНХОШУУ B15 ТАЛБАРЫН 4 БЛОК 110 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ОНЦЛОГУУД

Нарны цахилгаан үүсгүүр / А блок
Барилгын урд нүүрэнд нарны цахилгаан үүсгүүр суурилуулж өгсөн. Энэ нь нарны эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгон барилгыг цахилгаанаар хангаж, илүү гарсан эрчим хүчийг цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлэх системтэй байна.

Давхар хүлэмж / В блок
Уг хүлэмж нь оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлж, хүнсний хангамжийг нэмэгдүүлж, ажлын байрыг шинээр үүсгэн амьжиргааг дэмжих зорилготой металл каркас бүхий 4 давхар хүлэмжийн барилга төлөвлөсөн. Уг хүлэмж нь үндсэн барилгатай давхар бүрт нийтийн хонгилоор холбогдоно.

Тромбон хана / С блок
Тус тромбон ханын зориулалт нь хүйтэний улиралд нарны дулааныг хадгалан барилгын нийтийн орон зайг халаах хэрэгсэл болно. Мөн дулааны улиралд хэвтээ хучилтууд нь тромбон ханыг сүүдэрлэх ба дулааны тохируулагатай хавхлагууд нээгдэж хэт халалтаас сэргийлнэ.

Бохирдол шингээгч хана / D блок
Барилгын урд зүгт харсан нүүрэнд бохирдол шингээгч хана төлөвлөсөн. Энэ нь цонхоор орж ирэх бохирдлыг өөртөө шингээх ба амархан угаагдаж цэвэрлэгддэг шинж чанартай материал байна.
Оршин суугчид хамтын хүлэмж эрхлэх боломжтой
Төслийн хүрээнд нийт 1230 мкв хүлэмж байгуулах бөгөөд үүнээс 90мкв ГЭР ХҮЛЭМЖ, 336 мкв ДАВХАР ХҮЛЭМЖ, 804 мкв 3 УЛИРЛЫН ХҮЛЭМЖ байна.
Оршин суугчид 3 улирлын хүлэмжид хүнсний ногоог тарьж, өрхийн хэрэгцээг хангаж, хүлэмжийн аж ахуйн бизнес эрхлэн амьжиргаагаа дэмжих боломжтой болно.
Эрчим хүчний хэмнэлт / Нэмэлт дулаалга: Нэг м² талбайд жилд 395 кВт.ц-аас 151 кВт.ц хүртэл дулааны хэрэглээг бууруулна (нэг орон сууцанд дунджаар 74 м² нэмэлт дулаалга

Баянхошуу B15 талбарын давхар хүлэмж

Баянхошуу B15 талбарын Гурван улирлын хүлэмж

Баянхошуу B15 талбарын гэр хүлэмж
