
Баянхошуу дэд төв
Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвд нийт 4 га талбайд 336 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг бүтээн байгуулж, ашиглалтад оруулах бэлтгэл ханган ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн, Баянхошууны 9 дүгээр хороо, В15 талбарын 1.6 га газар, В13-1 талбарын 1.2 га газар, В13-2 талбарын 1.2 га газар тус тус төлөвлөлт хийгдсэн.









Баянхошуу талбарын эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцыг B15 талбарт дотоодын “Сити Ландмарк” ХХК, “Хаппи Бьюлдинг” ХХК-ийн түншлэл, “Цамхаг констракшн” ХХК, “Содон номин констракшн” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, гадна тохижилт, авто замын ажлыг Нано экологи” ХХК гүйцэтгэж байна.
В13-1 нэгж талбарын 150 айлын Ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг “Хөх бүрдний эх” ХХК, “Таван-Орд” ХХК гүйцэтгэж байгаа ба В13-2 нэгж талбарт баригдаж буй 76 айлын Ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг “Баганат орд” ХХК гүйцэтгэж байна.
БАЯНХОШУУНЫ ТАЛБАРУУДЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ
| ТАЛБАР | ПРОГРЕСС |
|---|---|
| В15 | 98.93% |
| В13-1 | 56.06% |
| В13-2 | 50.15% |
| В13-3 | - |
| Гадна тохижилтын ажил | 52.58% |
